Loading feeds...
Оддын MakeUp-тай болон MakeUp-гүй дүр төрх
2010 оны 8-р сарын 10 Ɩ 01:58

www.DREAM.mn

 

Олны танил бүсгүйчүүдийн нүүр будалт хийлгэсэний дараах болон энгийн үед авахуулсан фото зургуудыг харьцуулан хүргэе. Тэд угаасаан ийм ялдам сайхан, олны хайрыг татахаар төрчихсөн үү? Аль эсвэл зүгээр л нүүр будалт буюу MakeUp-чидын үр дүн үү?

 

 
Баавгайнуудын яргай загас барьж иддэг үе ирлээ
2010 оны 8-р сарын 10 Ɩ 01:39

www.DREAM.mn

 

Халуунд халууцсан баавгайнууд усанд сэрүүцэнгээ яргай загас барьж иддэг үе ирлээ. Аляскын баавгайнууд голд олноороо цуглан хэрхэн загас барьж байгааг мэргэжлийн фото зурагчдын гэрэл зургийн дуранд буулгаснаар элдэв хачиргүйгээр танд хүргэж байна.

 

 
Москва хот манантай өдрүүд
2010 оны 8-р сарын 09 Ɩ 23:59

www.DREAM.mn

 

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд хойд хөршийн маань нийслэл Москва хот битүү өтгөн манантай байлаа. Зарим иргэд хорт утаа мэт ойлгон маск зүүж, хорт утааны баг ч зүүсэнийг та эндээс харах болно. Хэд хоног хотын иргэдийн сэтгэл санааг үймүүлээд амжсан манан өчигдрөөс бүдгэрч эхэлсэн бөгөөд машины түгжрэл арилж, онгоцууд хэвийн цагтаа нисч, үүд хаалгаа бариад байсан албан байгууллагууд үүдээ нээж хот хэвийн байдалдаа эргэн орсон байна. Одоо бүгдээрээ манантай Москвагийн гудамжаар аялцгаая.

 

 
Хятадын хөл бөмбөгийн Боди Арт
2010 оны 7-р сарын 17 Ɩ 08:03

www.DREAM.mn

 

Урд хөршид маань Боди Арт /Body Art/ хөгжиж буй бололтой. Сүүлийн үед интернэтээр Chinese Body Art гэх нийтлэлүүд мэр сэр үзэгддэг болов.  Тэдний хөлбөмбөгийн сэдвээрх биеэн дээрх зургуудыг таны өмнө дэлгэж байна.

 

 
"Фемен" - ны охидын ээлжит тэмцэл
2010 оны 7-р сарын 17 Ɩ 06:58

www.DREAM.mn

 

Украйны FEMEN хөдөлгөөний охидыг танихгүй хүн ч бараг байхгүй болж байх шиг байна дөө. "Украйны парламентын сонгуулийг хугацаанаасаа өмнө болох эсэргүүцсэн шавран тулалдаан", "Гахайн ханиадны хүнд хэцүү үеийг сэтгэл санаагаар унахгүй өнгөрөөх зорилготой антистресс гэсэн арга хэмжээ", "Украины Ерөнхий сайд Ни­колай Азаровын хэл­сэн “Эмэг­тэй хүн Засгийн га­зарт ажиллаж чадахгүй, яа­гаад гэвэл “үгүй” гэж ха­туу­­хан хэлж чадахгүй улс. Ук­­раинд өөрчлөлт явуулах нь эмэгтэйчүүдийн хэрэг биш” хэмээн мэдэгдсэнийг эсэр­гүү­цэж ул­сын­хаа Засгийн газрын ги­шүү­дийн гэргий, амраг бүс­гүй­чүүдэд хандан “Эр нө­хөр­төө секс хориг зарла” хэ­мээн уриалга гаргасан хөдөлгөөн", "Их сургууль коллежид сексийн дарагуйллыг багш, удирдлагууд үйлддэг гэдгийг илчлэх зорилготой хөдөлгөөн" мөн саяхны Орост болсон цэрэг, цагдаагийнханы дуут дохиог эсэргүүцсэн цэнхэн хувингийн жагсаалыг дэмжиж Оросын элчин сайдын яамны гаднах хөдөлгөөн зэргийг та бүхэн санаж байгаа байх.

 

Тэгвэл тэд өнөөдөр Киев хотын Эрх чөлөөний Майданд бас нэгэн эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулав. Уг газрыг Улс төрийн өрсөлдөөний цэг гэж үздэг байна. Тус талбайн голд байрлах усан оргилуур дотор орцгоон бие биеэн рүүгээ ус цацан, бэлдэж ирсэн цаасан дээрх үгээ олонд харуулан цуглааныг эхлүүлэв, удсан ч үгүй цагдаа нар ирж 3н охиныг баривчилсан байна. Уг арга хэмжээг зохион байгуулагчдын мэдээллэж байгаагаар халуун хүйтэн ус, тог зэрэг ахуйн хэрэглээний үнэ тариф нэмэгдсэнийг ингэж эсэргүүцэхээс өөр аргагүйд хүрээд ийм арга хэмжээг авсан гэнэ.

 
Загварын тайзан дээрх алдаанууд
2010 оны 7-р сарын 17 Ɩ 06:32

www.DREAM.mn

 

Алдартай загвар зохион бүтээгчдийн үнэтэй чамин бvтээлүүдээр гангарч, гял цал болсон тансаг тайзан дээр нэр хүндтэй, чинээлэг үзэгчдийн өмнүүр харц дээгvvр цээж тэнэгэр алхаж явахдаа эдгээр бүсгvйчүүд ямар нэгэн байдлаар унаж, ийм эвгүй байдалтайгаар хальсанд үлдэнэ гэж зүүдлээ ч vгvй явсан байх даа. Ямартай ч их өвдөж, их санаа зовоо байлгүй. За ингээд тэгш сайхан бие, гоо үзэсгэлэнгээрээ хоолоо олж иддэг дэлхийн хэмжээний загвар өмсөгч бүсгүйчүүдийн бяцхан азгvйтсэн тайзан дээр хөл алдан унаж буй мөчүүдийг таны өмнө дэлгэж байна.

 

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 93-с 1


Dream™ 2008-2010 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.



Secured by Siteground Web Hosting